ДЭЛХИЙН БАНК - МОНГОЛ УЛСЫН ОРОН ЗАЙН МЭДЭЭЛЛИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ҮР ӨГӨӨЖИЙН СУДАЛГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛНА.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь Дэлхийн банкны Газар, орон зайн Зөвлөх багтай хамтран Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэмжлэгтэйгээр “Монгол Улс дахь байрлалд суурилсан орон зайн мэдээллийн нийгэм, эдийн засгийн үр өгөөжийн судалгаа”-г 2019 оны 10 дугаар сарын 14-нөөс эхлэн хийж гүйцэтгээд байна.
Судалгааны явцад төрийн 20 гаруй байгууллагуудтай уулзаж орон зайн мэдээллийн хэрэглээтэй холбоотой арга хэмжээ, төсөл хөтөлбөр, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудаар мэдээ цуглуулан хамтран ажилласан юм. Зөвлөх баг уг ажлын тайлан буюу Монгол Улсын орон зайн мэдээллийн нийгэм, эдийн засгийн үр өгөөжийн судалгааны үр дүн, шаардлагатай хөрөнгө оруулалт, арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулах гэж байна.
Тайлангийн танилцуулга: 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн Лхагва гаригийн 15:00 цагт Дэлхийн Банкны Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газрын хурлын танхимд болно.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар