ДЭЛХИЙН ОРОН ЗАЙН ШИЛДГҮҮДИЙГ ШАГНАХ ЁСЛОЛ-2020 ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА
“Geospatial Media and Communications” байгууллагаас Дэлхийн Орон зайн форумын үеэр жил бүр зохион байгуулдаг Дэлхийн Орон зайн шилдгүүдийн шагнал (Geospatial World Awards) гардуулах ёслол COVID-19 цар тахлын улмаас энэ жил анх удаа цахимаар болох гэж байна.
Geospatial World Awards нь дэлхийн нийтийн орон зайн салбар дахь гайхалтай шинэлэг нээлт, санал, санаачилга гаргасан хувь хүмүүс болон байгууллагуудыг үнэлж шагнадаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд зэрэглэлийн шагнал юм. 2007 оноос хойш зохион байгуулагдсан энэхүү шагналаас өнөөг хүртэл 200 гаруй хувь хүн болон байгууллагыг шагнаад байна.
Geospatial World Awards 2020 нь “Өөрчлөлт, шинэчлэлтийг авчрагч”, “Дэлхийн орон зайн мэдээллийн манлайлал”, “Дэлхийн орон зайн мэдээллийн шилдэг туршлага” гэсэн 3 төрлийн 20 ангилалд дэлхийн хэмжээнд орон зайн мэдээллийн салбарт амжилт гаргаж буй хувь хүн болон байгууллагыг шагнаж байгаа юм.
Geospatial World Awards 2020-аас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээний Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг геодези, зураг зүйн, газар зохион байгуулалт, газрын кадастрын бүртгэлээс бүрдсэн орон зайн мэдээллийн нэгдсэн геоплатформ бий болгож, үндэснийхээ хэмжээнд шинэлэг, баталгаатай орон зайн мэдээллийг төрийн байгууллага, иргэд, олон нийтэд түргэн шуурхай, хүртээмжтэйгээр хүргэж байгааг нь үнэлж “Дэлхийн орон зайн мэдээллийн манлайлал” төрөлд ‘Орон зайн өгөгдлийн дэд бүтэц, бодлогыг идэвхжүүлэгч байгууллага’-аар шалгаруулаад байна.
Geospatial World Awards 2020 “Дэлхийн орон зайн мэдээллийн манлайлал” төрлийн шүүгчийн бүрэлдэхүүнд:
· НҮБ-ын Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн Зөвлөхүүдийн хорооны олон улсын зөвлөх ноён Грег Скот
· НҮБ-ын Латин Америк, Карибын улс орнуудын Эдийн засгийн комиссын Статистикийн газрын дарга ноён Роландо Окампо
· Голланд Улсын геодезийн хэмжил зураглал, газрын бүртгэлийн Kadaster байгууллагын гүйцэтгэх зөвлөлийн тэргүүн асан хатагтай Дорине Вурманже нар багтсан байна.
Geospatial World Awards 2020 шагнал гардуулах ёслол 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын цагаар 20:00-22:30 (14.00-16.30 CEST) хооронд цахимаар зохион байгуулагдах болно.
https://geospatialworldforum.org/virtual-awards/ хаягаар бүртгүүлэн нээлттэй оролцох боломжтой.
Geospatial World Awards 2020-тай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://geospatialworldforum.org/virtual-awards/
Geospatial World Awards 2020-ийн хэвлэлийн мэдээг https://www.geospatialworld.net/news/geospatial-world-awards-2020-goes-digital/
Дашрамд дурдахад Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв (ЭБМТТ)-ийн Австрали Улсын Засгийн газраас санхүүжигдсэн Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн (АМЕР) хүрээнд хэрэгжсэн Геологийн мэдээллийн каталог систем “МонГеоКат” нь “Дэлхийн орон зайн шилдэг бүтээл”-ийн ангилалд 2018 оны шилдгээр шалгарсан байдаг.
Geospatial World Awards 2020-ийн шилдгүүд:
ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭЧЛЭЛТИЙГ АВЧРАГЧ
Making a Difference Awards
Онцгой бөгөөд хамгийн шинэлэг, ирээдүйг харсан эдгээр шилдгүүд нь үйлдвэрлэл, олон нийтийн хөгжилд мэдэгдэхүйц өөрчлөлт оруулсан юм.
Нийгэм дэх нөлөөлөл - Шри Шри Рави Шанкар, Амьдрах урлаг Сан
Societal Impact – Sri Sri Ravi Shankar, Art of Living Foundation
Байгалийн баялгийг хадгалан хамгаалах хамтын оролдлого, Амьдрах Урлаг Сангаар дамжуулан орон нутгийн иргэдийг чадавхжуулахад чиглэсэн түүний цуцалтгүй хүчин чармайлтын төлөө
Шинжлэх ухаан ба төрийн бодлого - Стефан Швайнфест, НҮБ
Science and Public Policy – Stefan Schweinfest, United Nations
Дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн хүртээмжийг сурталчлах, орон зайн мэдээллийн технологийг тогтвортой байдлыг хөгжүүлэх түлхүүр болохыг улс орон, олон нийтэд таниулж байгаагийн төлөө
Инноваци ба өгөгдлийн эдийн засаг - Мариана Маззукато, Инноваци ба Олон нийтийн хүрээлэн, Лондонгийн Их сургууль
Innovation & Data Economy – Mariana Mazzucato, Institute for Innovation and Public Purpose, University College London
Эрхэм зорилгодоо чиглэсэн инновацын бодлогыг боловсруулж, дэлхийн тандан судалгааны болон гео орон зайн үйлдвэрлэлийн үнэ цэнийг бүтээх сүлжээнд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхэд нөлөөлсөн түүний сурталчилгаа, хувь нэмрийг үнэлж
ДЭЛХИЙН ОРОН ЗАЙН МЭДЭЭЛЛИЙН МАНЛАЙЛАЛ ШАГНАЛ
Geospatial World Leadership Awards
Дэлхийн орон зайн мэдээллийн манлайлал шагналыг янз бүрийн төрлөөр шалгаруулдаг бөгөөд энэ нь тухайн жилийн маргаангүй шилдэг удирдагчийг сонгон шалгаруулах чиглэлээр тодруулдаг. Гео орон зайн салбар нь эрс шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа тул эдгээр хувь хүмүүс болон байгууллагууд өөрсдийн ур чадварын хүрээнд идэвхтэй, шинэлэг сэтгэлгээгээр технологийн салбарт эрс дэвшилт гаргаж, манай салбарыг ирээдүй рүү хөтөлж байна.
Амьдралдаа амжилт гаргасан шагнал - Алессандро Аннони
Lifetime Achievement Award – Alessandro Annoni
Хорь гаруй жилийн хугацаанд Европын орон зайн шинжлэх ухааныг хөгжүүлэх, дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн; мэдээллийн технологийн хэрэглээн дэх гео орон зайн мэдээллийн менежментийн томоохон нөлөөллийг бий болгож, тэдгээрийн нээлттэй байдал, үнэ цэнийг сурталчилсан.
Амьдралдаа амжилт гаргасан шагнал - Марк Рейхардт
Lifetime Achievement Award – Mark Reichardt
Нээлттэй Орон зайн мэдээллийн стандартыг бий болгохоор олон янзын салбаруудыг нэгтгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн; Нээлттэй Орон зайн мэдээллийн Консорциумыг дэлхийн хэмжээний байгууллага болгосон.
Орон зайн оны шилдэг элч - Жанет Ранганатхан, Дэлхийн байгалийн нөөцийн хүрээлэн
Geospatial Ambassador of the Year – Janet Ranganathan, World Resources Institute
Орон зайн өгөгдөл, сансрын хиймэл дагуулын зураглалыг янз бүрийн хөтөлбөрүүдэд ашиглах, эрүүл дэлхийн төлөө нээлттэй мэдээллийн платформыг сурталчлахад үлгэр жишээ манлайлал
Орон зайн Оны шилдэг эмэгтэй - Африк Флорес, СЕРВИР
Women Geospatial Champion of the Year – Africa Flores, SERVIR
Байгаль орчны янз бүрийн хөтөлбөрүүдийн хүрээнд орон зайн мэдээлэл, хиймэл дагуулын зураглалыг ашиглах ажлыг дэмжих хүсэл эрмэлзлийг үнэлж
Оны шилдэг бизнес удирдагч - Тереза Карлсон, Амазоны веб үйлчилгээ
Business Leader of the Year – Teresa Carlson, Amazon Web Services
Сансрын зураг авалтын салбарын бизнесийн нийт өртгийн сүлжээг шинэчлэн тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэсэн байгууллага болох AWS Ground Station-д ажилласан түүний алсын хараатай манлайллыг үнэлж
Оны шилдэг техникч - Рафал Модржевски, ICEYE
Techruptor of the Year – Rafal Modrzewski, ICEYE
ICEYE-ийг үүсгэн байгуулахад Synthetic-aperture radar (SAR) технологийг 100кг-аас бага жинтэй хиймэл дагуулд багтаасан анхны хиймэл дагуулын оператор бөгөөд ингэснээр SAR зураглалыг хямд үнээр хурдан гаргах боломжтой болсон.
Оны шилдэг технологийн компани - Oracle
Technology Company of the Year – Oracle
Мэдээллийн сангийн бүтцэд олон талт өгөгдлийн загвар, алгоритм, төрөл бүрийн программ хангамжийн нэгдлийг олон арван жилийн турш дэмжиж ирсэн; мөн орон зайн мэдээллийн ардчиллыг сурталчилсан.
Оны шилдэг гарааны шинэ бизнес эрхлэгч - Цезиум
Startup of the Year – Cesium
Программ хөгжүүлэгчдэд аливаа сэдвийн агуулгыг дүрслэх, дүн шинжилгээ хийх, хуваалцахад хялбар болгож, 3D өгөгдлийн боломжийг нээн илрүүлдэг тасралтгүй (end-to-end) платформ бий болгосон.
Оны шилдэг Орон зайн Агентлаг - Норвегийн геодезийн хэмжил зураглалын Агентлаг
National Geospatial Agency of the Year – Norwegian Mapping Authority
Хамтын ажиллагаа, харилцаа холбоо, инновацын тусламжтайгаар өгөгдлийг харилцан ашиглах боломжийг сайжруулах талаар тасралтгүй хүчин чармайлт гаргаж; гео орон зайн өгөгдлийг улс орны эдийн засгийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг харуулсан.
Орон зайн өгөгдлийн дэд бүтэц, бодлогыг идэвхжүүлэгч байгууллага - Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Монгол Улс
Enabling Public Policy & Infrastructure – Office of Land Affairs, Geodesy and Cartography, Mongolia
Геодези, зураг зүйн, газар зохион байгуулалт, газрын кадастрын бүртгэлээс бүрдсэн орон зайн мэдээллийн нэгдсэн геоплатформ бий болгож, үндэснийхээ хэмжээнд шинэлэг, баталгаатай орон зайн мэдээллийг төрийн байгууллага, иргэд, олон нийтэд түргэн шуурхай, хүртээмжтэйгээр хүргэж байгааг нь үнэлж
Оны шилдэг эрдэм шинжилгээний байгууллага - Чубу Их сургууль
Academic & Research Institution of the Year – Chubu University
Японд болон бусад орнуудад Дижитал Дэлхийн судалгааг сурталчлах хамтарсан лаборатори, харилцаа холбооны платформ бий болгож ажилласан.
ДЭЛХИЙН ГЕО ОРОН ЗАЙН ХАМГИЙН ШИЛДГҮҮДИЙН ШАГНАЛ
Geospatial World Excellence Awards
Дэлхийн Гео орон зайн хамгийн шилдгүүдийн шагнал /Geospatial World Excellence Awards/ нь дэлхийн өнцөг булан бүр дэх төрөл бүрийн салбарын хэрэглэгчдэд хүргэсэн үлгэр жишээ ажлыг үнэлдэг. Шүүгчдийн бүрэлдэхүүн нээлттэй нэр дэвшүүлэх журмын дагуу төслүүдийг шалгаруулан сонгодог.
Зар сурталчилгаа - Ogilvy
Advertising – Ogilvy
Германы төмөр зам нь “Нисэх шаардлагагүй компанит” ажлаараа гео тэмдэглэгээ хийх технологийг ашиглан хамгийн ойр нисэх онгоцны буудлаас гадаад улс руу аялах нарийвчилсан зардлын мэдээлэлтэй үнийн бодит цагийн шинэчлэлтийг зар сурталчилгаандаа оруулж, харах боломжийг олгосон. Энэхүү зар сурталчилгаа нь брэндийн орлогыг 24% -иар өсгөсөн байна.
Иргэний оролцоо - Гамбург хот
Citizen Engagement – City of Hamburg
DIPAS (Тоон оролцооны систем)-ийг хөгжүүлэхэд зориулж төсөл боловсруулах ажилд иргэдийн оруулсан хувь нэмрийг нэгтгэн чөлөөт медианы тоон систем байгуулсан. Энэхүү систем нь хотын мэдээллийн платформд гаргасан хотын гео-өгөгдөл, түүнчлэн хотуудын 3D загварыг иргэдийн аливаа зохион байгуулагдах арга хэмжээнд тухайн газар дээр нь байршуулах боломжийг олгосон.
Уур амьсгал ба хүнсний аюулгүй байдал - Олон улсын Усны менежментийн хүрээлэн (IWMI)
Climate and Food Security – International Water Management Institute (IWMI)
Ган гачиг болохоос сэрэмжлүүлэх, ургац, хүнсний бүтээгдэхүүний алдагдалтай холбоотой эрсдэлийг бууруулах, орон нутгийн иргэдэд эрсдэлийг сэрэмжлүүлдэг Өмнөд Азийн хуурайшилтыг хянах системийг (SADMS) байгуулсан.
Олон нийтийн мэдээллийн эх сурвалж - Crowd2Map
Crowdsourcing – Crowd2Map
“Crowd2Map Tanzania” гэсэн Танзани улсын хөдөө орон нутгийг олон нийтийн сүлжээ ашиглан мэдээлэл цуглуулан /Crowdsourcing/ хамтран газрын зураг дээр буулгасан зураглалын төсөл юм. Дэлхий даяар нийт 11500 гаруй, Танзанийн нутаг дээр 1600 гаруй сайн дурынхны тусламжтайгаар хийсэн өөрийн нутгийнхаа газрын зурагтай орон нутгийн иргэд танилцах боломжтой болсон нь ард иргэдийн хөгжилд нэн чухал юм.
Засаглал - Селангор мужийн засгийн газар
State Governance – Selangor State Government
Селангор мужийн Гео орон зайн менежментийн систем (SELGEM) -ийн хувьд тогтвортой хөгжлийн санаачилга болон Селангор мужийн “Ухаалаг Төр-2025” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр одоо байгаа муж улсын системийг дэмжиж, сайжруулсан орон зайн мэдээллийн иж бүрэн платформ байгуулсан.
Хотын биологийн төрөл зүйл - Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдах зөвлөл
Urban Biodiversity – National Parks Board (NParks)
Сингапур дахь модны менежментийг дижитал хэлбэрт шилжүүлэхийн тулд зөвхөн Удирдах зөвлөлийн үйл ажиллагаа төдийгүй хот төлөвлөлт, түүний ойн аж ахуй, хот байгуулалтын шинжлэх ухааныг өөрчилсөн илүү үр ашигтай, зардал хэмнэх модны хяналтын хэрэгслийг бий болгосон.
“Geospatial Media and Communications” байгууллагын тухай
“Geospatial Media and Communications” байгууллага нь орон зайн мэдээллийн салбарын хөгжлийг дэмжиж, сурталчлахад чиглэдэг бөгөөд дэлхийн эдийн засгийн томоохон салбаруудтай ижил түвшинд холбоо тогтоон ажилладаг. Тус байгууллага нь дэлхийн хэмжээний чуулга уулзалт, хамгийн сүүлийн үзэсгэлэн, хэвлэмэл болон онлайн хэвлэлийг сурталчлах, хүлээн зөвшөөрөгдсөн зах зээлийн тайланг салбараасаа гаргадаг тэргүүлэх хэвлэл мэдээллийн байгууллага гэдгээрээ нэр хүндтэй болжээ.