ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ СИСТЕМ БОЛОН ГАЗРЫН ТӨЛБӨР, ТАТВАРЫН СИСТЕМИЙГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЭХ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ
Газрын үнэлгээний систем болон газрын төлбөр, татварын системийг хэрэглээнд нэвтрүүлэх нээлтийн арга хэмжээ 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Embassy зочид буудлын Diomond хурлын танхимд зохион байгуулагдах гэж байна.
Газрын үнэлгээний системд олон улсад ашиглалгдадаг масс үнэлгээний арга зүйг өөрийн орны онцлогт тохируулан боловсруулж оруулсан бөгөөд газрын үнэлгээнд нөлөөлөх хүчин зүйлсийн 39 давхарга мэдээллийн сан, газрын зах зээлийн үнийн үнэн бодит мэдээлийн санг үүсгэн, эдгээр мэдээллүүдийг ашиглан газрын нэгдмэл сангийн 6 ангилал тус бүрийн үнэлгээг автоматаар хийж, газрын суурь үнэлгээг тогтмол шинэчлэх боломж бүрдсэн.
Манай байгууллагаас газрын төлбөр, татварын ногдуулалтыг Газрын төлбөр, татварын системээр ногдуулж Татварын удирлагын нэгдсэн системд илгээх бөгөөд энэхүү системээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад нэхэмжлэл илгээх, нэхэмжлэлийн дагуу төлөгдсөн төлбөр буцаад манай системд бүртгэгдэж байгаа юм. Ингэснээр байрлалд суурилсан төлбөр, татварын тогтолцоог байгуулж, нэг талаас иргэд, олон нийтэд хүрч буй үйлчилгээ шуурхай явагдах, нөгөө талаас улсын төсвийн орлогын биелэлтийг хангахад чухал ач холбогдолтой ажил боллоо.
Дээр дурдсан газрын үнэлгээтэй холбоотой бүх мэдээллүүдийг иргэд, олон нийт www.egazar.gov.mn хаягнаас харах мөн төрийн үйлчилгээний танилт нэвтрэлтийн ДАН системсээр нэвтрэн өөрийн газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтийн дэлгэрэнгүй мэдээллийг харах, эргээд бидний үйлчилгээнд хяналт тавих боломжийг бүрдүүлж байна.
13:30-14:00 цагийн хооронд бүртгэл явагдаж, 14:00 цагаас нээлт эхэлнэ.
Нээлтийн үйл ажиллагаанд:
· Х.Баделхан /БХБ-ын сайд/
· Ц.Ганхүү /ГЗБГЗЗГ-ын дарга/
· Б.Заяабал /Татварын ерөнхий газрын дарга/
· А.Энхманлай /Нийслэлийн ГЗБА-ны дарга/ нар оролцож, үг хэлэн түлхүүр гардуулах ёслол болно.
Хаяг: Ялалтын талбай болон Засгийн газрын 11-р байрны хойно, хуучин Бишрэлт зочид буудал.