EN

ХОТ СУУРИН ГАЗРЫГ ДАХИН ХӨГЖҮҮЛЭХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ГЭР ХОРООЛЛЫН ГАЗРЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨН БАРИЛГАЖУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ НАРТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Барилга хот байгуулалтын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн орон сууцны бодлогын газар болон судалгааны зөвлөх баг “Архэсэс” ХХК хамтран Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль тогтоомжийн дагуу төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа.
Монгол Улсын их хурлаас 2015 онд батлагдсан “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай” хууль, мөн түүнийг дагалдан батлагдсан дүрэм, журмуудын дагуу төсөл хэрэгжүүлэх явцад хууль тогтоомжийн зохицуулалттай холбоотой тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлтэй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар болон цаашид хууль тогтоомжийг боловсронгуй болгоход анхаарах асуудал зэрэгт санал солилцож, хэлэлцэв.
Хэлэлцүүлэгт тус яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат, шинжээч С.Дэнсмаа, Газар зохион байгуулалт, геодези, зүйн газрын Хот байгуулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Энхнаран, мэргэжилтэн Э.Бүжинлхам, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын мэргэжилтнүүд, судалгааны зөвлөх баг “Архэсэс” ХХК болон гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгч 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Дээш буцах