ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙГ БАЙГУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД ОРОН ЗАЙН СУУРЬ ӨГӨГДЛИЙГ ҮНДЭСНИЙ ГЕОПОРТАЛ ЦАХИМ СИСТЕМД НЭВТЭРҮҮЛЛЭЭ
Орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах ажлын хүрээнд орон зайн суурь өгөгдлийн 18 дэд сан бүхий ҮНДЭСНИЙ ГЕОПОРТАЛ цахим системийг хэрэглээнд нэвтрүүллээ.
Эдгээрийн нэг болох ДЭД БҮТЦИЙН орон зайн суурь өгөгдлийн сан нь инженерийн шугам сүлжээнд багтах усан хангамж, дулаан хангамж, ариутгах татуурга, газрын тос, байгалийн хий дамжуулах шугам сүлжээ, цахилгааны шугам сүлжээ, харилцаа холбооны шугам сүлжээ, байгаль орчны байгууламж, нийгэм, төрийн үйлчилгээ зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг агуулна.
Монгол улсын хэмжээнд ДЭД БҮТЦИЙН орон зайн өгөгдлийг бүрдүүлэх, үйл ажиллагаандаа ашиглах, түүнд тулгуурлан төлөвлөлт болон зураглал зохиох, боловсруулалт, тооцоолол хийх шаардлагатай байгууллага, аж ахуйн нэгж, иргэд ашиглах боломжтой.
Дээрх орон зайн өгөгдлийг Георпортал /www.nsdi.gov.mn/-аас geojson, wms, wmts, gml, wfs, shape file өргөтгөлтэйгээр татан авах боломжийг бүрдүүлсэн.
MNS-6925-7:2021 стандартын дагуу Дэд бүтцийн орон зайн суурь өгөгдлийг бүрдүүлсэн ба энэхүү стандарт нь Монгол улсын нийт газар нутгийн хэмжээнд дэд бүтцийн орон зайн суурь өгөгдлийг бүрдүүлэх, шинэчлэх, хөтлөх үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгжид хамаарна.
#НэгСтандарт_НэгГазрынЗураг
#Орон_зайн_мэдээ
#Орон_зайн_өгөгдөл
#Spacial_data
#Geoportal