EN

“ОРОН ЗАЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН МЕНЕЖМЕНТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

    Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас “Орон зайн мэдээллийн нэгдсэн менежмент” сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулав. Тус хэлэлцүүлэгт Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, орон зайн мэдээллийн технологийн орон тооны бус мэргэжлийн зөвлөл, “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудын орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх”-1819D төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн гишүүдийг төлөөлсөн нийт 28 хүн оролцлоо.

   

    Хэлэлцүүлгийг Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар нээж үг хэлсэн бөгөөд өнөөгийн нийгэмд орон зайн мэдээллийг чухал ач холбогдолтой болохыг онцолж байв. ГЗБГЗЗГ-ын орлогч дарга А.Батбаяр “Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээ”, тус байгууллагын Орон зайн мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Э.Баярмаа “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудын орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх”-1819D төслийн тухай танилцуулга, хэрэгжилтийн явцын талаар танилцуулав.

   Оролцогчдод мэдээлэл өгөх зорилгоор танилцуулга хийсний дараа нийт оролцогчдыг багт хувааж, гадаад болон дотоод шинжилгээ, оролцогчдыг тодорхойлох шинжилгээ хийж, орон зайн мэдээллийн нэгдсэн менежментийн алсын хараа, зорилгуудыг тодорхойлох алхам хийв.   

    Хэлэлцүүлгийн үр дүнд орон зайн мэдээллийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэхэд улс төр, эдийн засаг, нийгэм, технологийн талаас тулгамдаж буй саад бэрхшээл, шинэ боломжууд, ирээдүйд үүсэж болох эрсдлийг тодорхойлж, тэдгээрт тохирсон хариу арга хэмжээний талаар хэлэлцэв.

Дээш буцах