EN

“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДЫГ ХАНГАХАД ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ, АЧ ХОЛБОГДОЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН.

    Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг хэрэгжүүлэх, “Тогтвортой хөгжлийн 17 зорилтууд”-ыг хангахад орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг нийтэд таниулах, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, төрөөс орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар баримтлах бодлогын алсын хараа, эрхэм зорилгыг тогтоох, тэргүүлэх чиглэлийг эрэмбэлэх, орон зайн мэдээллийн үндэсний хөгжлийн стратегийн чиг хандлагыг олон улсын чиг хандлагатай уялдуулах зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдэвт олон улсын зөвлөгөөнийг 2018 оны 09 дүгээр сарын 20-21-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Зөвлөгөөнд төрийн байгууллага, судалгаа-шинжилгээ, боловсролын байгууллага, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөллүүд болон гадаадын, олон улсын байгууллагын төлөөллүүд бүхий 100 гаруй хүнийг хамруулсан. Зөвлөгөөнд оролцогчид дэлхийн нийтийн суурь орон зайн 14 мэдээллийн жагсаалттай уялдуулан үндэсний онцлогт тохирсон суурь орон зайн өгөгдөл, мэдээллийн жагсаалтыг, агуулгын хамт тодорхойлон, тэдгээрийн баталгаатай, бэлэн байдлыг хангах, нэгдсэн системээр мэдээллийг тогтмол шинэчлэх, солилцох, ашиглах тогтолцоо бүрдүүлэх замаар Байрлалд суурилсан орон зайн өгөгдөл, мэдээллийн олон нийтэд түгээх, өгөөж, ашиг тусыг нэмэгдүүлэх, үндэсний тогтвортой хөгжлийн төрөл бүрийн бодлого, төлөвлөлт, шийдвэр гаргалтыг дэмжих, Төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллагууд, их дээд сургуулиуд, хувийн хэвшил, хувь хүн хоорондын түншлэл, хамтын ажиллагааны оновчтой механизмыг бэхжүүлэх, олон нийтэд ач холбогдлыг таниулах, хүний нөөц, судалгаа хөгжлийн чадавхыг хөгжүүлэх зэргийг хэрэгжүүлэх хэрэгтэйг онцлон, эдгээрийг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай талаар зөвлөмж гаргасан.

Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдэвт олон улсын зөвлөгөөнөөс гарсан зөвлөмж.

    Монгол Улсын Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яам, газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Нэгдсэн Үндэсний Байгууллагын Дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн Ази-Номхон далайн бүс нутгийн зөвлөхүүдийн хорооны дэмжлэгтэйгээр 2018 оны 09 дүгээр сарын 20-оос 21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан ““ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДЫГ ХАНГАХАД ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ, АЧ ХОЛБОГДОЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨНД оролцогчид

Бид эдгээр өдрүүдэд байрлалд суурилсан орон зайн мэдээллийн мөн чанар, хэрэглээ, үр өгөөж, дэлхийн нийтийн, бүс нутгийн, үндэсний хэмжээнд тулгамдаж буй байгаль, нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд түүний гүйцэтгэх үүрэг, нэгдсэн үндэстний байгууллагаас чиглүүлж буй орон зайн мэдээллийн чиг хандлага, хууль эрхзүйн бодлогын орчны асуудлуудаар хэлэлцэж, асуудал дэвшүүлж, бие биенээсээ тушлага хуваалцаж, мэдлэг солилцсоны үр дүнд НҮБ-ын дэргэдэх Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн хорооноос орон зайн мэдээллийн менежментийн асуудлаар дэлхийн нийтэд жишиг болгохоор гаргасан шийдвэр, зөвлөмж, чиглэлийг удирдлага болгон хамтын оролцоо, бат бэх харилцааны зарчмыг эрхэмлэн дараах зөвлөмжийг Монгол улсын Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллагад зөвлөмж болгож байна. Үүнд:

  • Дэлхийн нийтийн суурь орон зайн 14 мэдээллийн жагсаалттай уялдуулан үндэсний онцлогт тохирсон суурь орон зайн өгөгдөл, мэдээллийн жагсаалтыг, агуулгын хамт тодорхойлон, тэдгээрийн баталгаатай, бэлэн байдлыг хангах,
  • Дэлхийн нийтийн Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээнд тулгуурлан үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийн алсын хараа, эрхэм зорилгыг тогтоох, орон зайн мэдээллийг бүрдүүлэгч, хэрэглэгч нарын хоорондын мэдээлэл солилцох нөхцөлийг зохицуулах Төрөөс орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар баримтлах бодлого боловсруулан батлуулах,
  • Орон зайн өгөгдөл, мэдээллийг бүрдүүлэгч төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, нэгдсэн системээр мэдээллийг тогтмол шинэчлэх, солилцох, ашиглах тогтолцоо бүрдүүлэх замаар Байрлалд суурилсан орон зайн өгөгдөл, мэдээллийн олон нийтэд түгээх, өгөөж, ашиг тусыг нэмэгдүүлэх, үндэсний тогтвортой хөгжлийн төрөл бүрийн бодлого, төлөвлөлт, шийдвэр гаргалтыг дэмжих,
  • Төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллагууд, их дээд сургуулиуд, хувийн хэвшил, хувь хүн хоорондын түншлэл, хамтын ажиллагааны оновчтой механизмыг бэхжүүлэх, олон нийтэд ач холбогдлыг таниулах, хүний нөөц, судалгаа хөгжлийн чадавхыг хөгжүүлэх.

Олон улсын зөвлөгөөний видео мэдээллийг эндээс үзнэ үү.

“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДЫГ ХАНГАХАД ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ, АЧ ХОЛБОГДОЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН

Улаанбаатар хот, Монгол Улс

 2018 оны 09 дүгээр сарын 20-21

nsdi-forum.gazar.gov.mn 

Нээлтийн үг

Түлхүүр илтгэл

Илтгэгч: Тео Чихай, НҮБ-ын Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн хорооны Нарийн бичгийн дарга

  • Монгол Улсын Суурь орон зайн өгөгдөл, мэдээллийн бүрдүүлэлт, бэлэн байдал

Илтгэгч: Ц.Ганхүү, Монгол улс, Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга

Илтгэгч: Шоичи Оки, НҮБ-ын Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн Ази, номхон далайн бүсийн зөвлөхүүдийн хорооны ерөнхийлөгч, Япон Улсын Гео-орон зайн мэдээллийн агентлагийн Газарзүйн албаны дарга

Дурсгалын зураг 

Нэгдүгээр хэсэг: Тогтвортой хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлэхэд орон зайн мэдээллийн гүйцэтгэх үүрэг

Чиглүүлэгч: Б.Гүнболд, Монгол улс, Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

Илтгэгч: Тео Чихай, НҮБ-ын Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн хорооны Нарийн бичгийн дарга

Илтгэгч: А.Ариунзаяа, Монгол Улс, Үндэсний Статистикийн Хорооны дарга

Илтгэгч: Жон Кедар, Их Британи болон Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Ординанс Сурвэй, FInstRE, FRGS, CGeog(GIS), Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга

  • Монгол улсын Бүсчилсэн хөгжлийн бодлого, төлөвлөлт

Илтгэгч: Д.Эрдэнэбаяр, Монгол Улс, Үндэсний хөгжлийн газар, Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга

Илтгэгч: Д.Мөнхцэцэг, Монгол улс, Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Геодези, зураг зүйн хэлтсийн дарга

Илтгэгч: Д.Содномрагчаа, Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн Орон зайн мэдээллийн тасгийн дарга

  • Японы Гамшгаас сэргийлэх болон гамшгийн үеийн орон зайн мэдээллийн хэрэглээ

Илтгэгч: Шоичи Оки, НҮБ-ын Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн Ази, номхон далайн бүсийн зөвлөхүүдийн хорооны ерөнхийлөгч, Япон улсын Гео-орон зайн мэдээллийн агентлагийн Газарзүйн албаны дарга

Хоёрдугаар хэсэг: Үндэсний орон зайн мэдээллийн систем, дэд бүтэц

Чиглүүлэгч: Тео Чихай, НҮБ-ын Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн хорооны Нарийн бичгийн дарга

  • Монгол Улсын газрын кадастрын бүртгэлийн нэгдсэн систем

Илтгэгч: П.Баянтүмэн, Монгол улс, Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Кадастрын хэлтсийн дарга

Илтгэгч: Проф. Др. Хассанудин Абидин, Индонез, Геооронзайн мэдээллийн агентлагийн дарга

Илтгэгч: Б.Түмэнбаяр, Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн сүлжээ, техник хяналтын хэлтсийн дарга

Гуравдугаар хэсэг: Орон зайн мэдээллийн менежментийн төрөөс баримтлах бодлого, хууль эрх зүйн орчин

Чиглүүлэгч: Р.Ганхуяг Монгол улс, Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга

Илтгэгч: Тео Чихай, НҮБ-ын Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн хорооны Нарийн бичгийн дарга

Илтгэгч: Жон Кедар, Их Британи болон Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Ординанс Сурвэй, FInstRE, FRGS, CGeog(GIS), Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга

Илтгэгч: С.Магнайсүрэн, Монгол улс, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга

Илтгэгч: Жон Кедар, Их Британи болон Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Ординанс Сурвэй, FInstRE, FRGS, CGeog(GIS), Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга

Хаалтын хэсэг

Чиглүүлэгч: Ц.Ганхүү, Монгол улс, Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга

  • Хэлэлцүүлэг, дүгнэлт
  • Зөвлөгөөнөөс гарсан Зөвлөмж (төсөл)
    • Б.Гүнболд, Монгол улс, Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
  • Хаалтын үг
    • НҮБ-ын Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн хорооны Нарийн бичгийн дарга Тео Чиха Монгол улсын Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Ш.Лхамсүрэн
Дээш буцах