2019 ОНЫ САЛБАРЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга нарын удирдах ажилтны ээлжит зөвлөгөөн үргэлжиж байна.
Газрын харилцааны шилдгүүдийг шалгаруулах үйл ажиллагаанд 19 аймгийн ГХБХБГ-аас 51 ажил, нэгж, мэргэжилтнүүдээ нэр дэвшүүлсэн байна. Үүнд:
- “Шилдэг Газрын даамал” төрөлд – 13 сумын 14 Газрын даамал
- “Шилдэг ажилтан” төрөлд - 11 аймгийн ГХБХБГ-аас 11 мэргэжилтэн
- Шилдэг нэгжийн менежер – 2 аймгийн ГХБХБГ-аас 2 нэгж
- Шилдэг ажил – 8 аймгаас 20 ажил тус тус ирүүлсэн.
Ингээд 2019 оны Салбарын шилдгүүд тодорч, “Шилдэг байгууллага”, “Шилдэг менежер”, “Шилдэг нэгж”, “Шилдэг ахлах мэргэжилтэн”, “Шилдэг ажилтан”, “Шилдэг газрын даамал”-д өргөмжлөл гардууллаа.
1. ШИЛДЭГ ГАЗРЫН ДААМАЛ
- Төв аймгийн Борнуур сумын газрын даамал П.Батмөнх
- Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын газрын даамал Д.Батсайхан
- Ховд аймгийн Манхан сумын газрын даамал Ц.Нансалмаа
- Сэлэнгэ аймгийн Мандал сумын газрын даамал А.Уранзаяа
- Завхан аймгийн Цагаанчулуут сумын газрын даамал Д.Гүнсамба
2. “ШИЛДЭГ МЭРГЭЖИЛТЭН”
- Сэлэнгэ аймгийн Кадастрын мэргэжилтэн Д.Алтантамир
- Дундговь аймгийн Геодези зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Элбэгзаяа
3. ШИЛДЭГ НЭГЖИЙН МЕНЕЖЕР /Аймгийн Газрын харилцаа, барилга хот
байгуулалтын газрын нэгжийн дарга/
- Булган аймгийн ГХБХБГ-ын Газрын удирдлагын хэлтсийн дарга С.Наранбаатар
- Өмнөговь аймгийн ГХБХБГ-ын Газрын удирдлагын хэлтсийн дарга П.Золжаргал
4. ШИЛДЭГ МЕНЕЖЕР /Дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга/
- Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар
5.ШИЛДЭГ МЕНЕЖЕР / Аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга/
- Баян-Өлгий аймгийн ГХБХБГ-ын дарга К.Болат
- Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай
6. ШИЛДЭГ АЖИЛ
- Дундговь аймгийн ГХБХБГ - “Geo-Дундговь” аппликейшн
- Ховд аймгийн ГХБХБГ – “Хогийн цэг байсан газрыг дахин төлөвлөлтөнд оруулан иргэд, аж ахуйн нэгжид үйлдвэрлэлийн зориулалтаар давуу эрхээр эзэмшүүлж, цэвэрлүүлсэн ажил”
7. ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА
- Дундговь аймгийн ГХБХБГ
- Баянхонгор аймгийн ГХБХБГ
- Завхан аймгийн ГХБХБГ