2020 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ, БАТАЛЛАА
21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга нарын удирдах ажилтны ээлжит зөвлөгөөн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөнд:
· БХБ-ын Сайд Х.Баделхан,
· БХБ-ын дэд Сайд Б.Мөнхбаатар
· ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү
· Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба
· Аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нар
· Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга
· ГЗБГЗЗГ-ын газар, хэлтсийн дарга нар оролцлоо.
Энэхүү зөвлөгөөнөөр Газрын чиглэлээр бодлого, хууль эрх зүйн орчны талаар баримталж буй бодлого, Геодези, зураг зүй, Суурь судалгаа, мониторинг, Кадастр, Газар зохион байгуулалт, Орон зайн мэдээлэл, технологи, Архивийн мэдээлэл, Хот байгуулалтын чиглэлээр 2020 онд хийгдэх ажил, орон нутгийн оролцооны тухай хэлэлцлээ.
Зөвлөгөөний төгсгөлд ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү Аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга, Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга нартай 2020 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж, баталлаа.