“2025 EASTICA GENERAL CONFERENCE” ОЛОН УЛСЫН АРХИВЫН ЗҮҮН АЗИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 17 ДУГААР ХУРАЛ БНСУ-Н БУСАН ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Төрийн төрөлжсөн архив болох Салбарын архивын хэлтэс нь 2024 онд тус холбоонд элссэн бөгөөд сан хөмрөгч нар маань тус хуралд идэвхитэй оролцож, туршлага судлан, санал солилцож байна.

Тус хуралд БНСУ, Япон, Хятад, Хонконг, Макао, Малайз, Вьетнам зэрэг улсын 150 гаруй төлөөлөгч оролцож, “Архивын менежментийн өөрчлөлт буюу Хиймэл оюун ухаанд суурилсан архивын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох асуудал сэдвийн хүрээнд архивын салбар дахь технологийн дэвшил, ёс зүйн асуудал, мэргэжлийн чадварын шинэ шаардлагын талаар өргөн хүрээтэй хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Хурлын үеэр 2026–2029 оны дөрвөн жилийн хугацаанд ажиллах EASTICA-ийн шинэ удирдлагын бүрэлдэхүүнийг сонгож, 2026 онд БНХАУ-д жил бүрийн семинарыг зохион байгуулах шийдвэр гаргасан юм.

Мөн энэ жил EASTICA нь шинээр “C ангиллын гишүүн”-ээр Family Search International (Сөүл дэх салбар), Institute of Archiving Network (БНСУ) зэрэг байгууллагуудыг хүлээн авснаа зарлалаа.

Хуралд оролцогчид архивын мэргэжлийн ёс зүй, хиймэл оюун ухааны эрин дэх мэдээллийн үнэн бодит байдлыг хамгаалах асуудлын ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн.


