21 АЙМГИЙН КАДАСТРЫН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь “Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийг Лэнд менежер программд оруулах, бүртгэл хийх” ажлыг “TNC” Монгол дахь төлөөлөгчийн газраас хэрэгжүүлж буй “Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал” төслийн /цаашид “TNC” төсөл гэх/ хүрээнд “Вектор мэп” ХХК-тай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Лэнд менежер программд мэдээлэл оруулах, бүртгэл хийхтэй холбоотой нэмэлт хөгжүүлэлт хийгээд байна.
Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийг Лэнд менежер программд оруулах, бүртгэл хийхтэй холбоотойгоор 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн болон Хөвсгөл аймгийн Баянзүрх, Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Ховд аймгийн Дарви, Чандмань сумдын газрын даамлуудад 2019 оны 09 дүгээр сарын 26–наас 27–ний өдрүүдэд Улаанбаатар хотод сургалт зохион байгууллаа.
Сургалтын эхэнд Орлогч дарга А.Батбаяр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын бодлого, чиглэл, хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгч, орон нутагт тулгамдаж байгаа асуудлаар сургалтанд оролцогчидтой нээлттэй ярилцсан юм.
Энэхүү сургалтаар Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийг Лэнд менежер программд оруулах, бүртгэл хийх дадлага хийсэн бөгөөд Хөвсгөл аймгийн Баянзүрх, Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Ховд аймгийн Дарви, Чандмань сумдын 27 Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн мэдээллийг Лэнд менежер программд оруулсан.
Мөн сургалтын хүрээнд Кадастрын хэлтсээс орон нутагт хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудтай холбоотойгоор холбогдох мэдээллийг өгч ажиллаа.