21 АЙМГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ОРОЛЦУУЛСАН ZY-3 ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ЗУРГИЙГ БОЛОВСРУУЛАХ СУРГАЛТЫГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь 2017 оны 07 дугаар сараас эхлэн “БНХАУ-ын Байгалийн нөөцийн яамны Газрын хиймэл дагуулын алсын зайнаас тандан судлах төв”-тэй хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд БНХАУ-ын ZY-3 хиймэл дагуулын 2.1 метрийн нарийвчлалтай панхроматик, үзэгдэх гэрлийн 5.8 метрийн нарийвчлалтай сансрын зургийг хүлээн авч байна.
Үүнтэй холбоотойгоор аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын асуудал хариуцсан холбогдох мэргэжилтнүүдэд уг сансрын зургийг боловсруулах, үйл ажиллагаандаа хэрэглэх чиглэлээр цахим сургалтыг 2020 оны 05 дугаар сарын 12-ний өдөр зохион байгууллаа.
Цахим сургалтын хүрээнд ZY-3 хиймэл дагуулын боловсруулагдах шатнаас өмнөх тоон өгөгдлийг “Geomatica 2016” программ хангамжийг ашиглан байр зүйн холболтод оруулах, панхроматик сувгийн мэдээний тусламжтайгаар орон зайн сайжруулалт хийх /Image Sharpening/, орто зураг үүсгэж, үр дүнг гаргаж авах талаарх чадавхийг эзэмшүүллээ.