EN

“АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ХУУЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ” СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтын төлөвлөгөөний дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын зүгээс “Аймаг, нийслэлийн Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхижуулах” сургалтыг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтын эхэнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын  Захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Р.Ганхуяг салбарын эрх зүйн орчны өнөөгийн байдал, түүнийг шинэчлэх хэрэгцээ шаардлага болон ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан бөгөөд сургалтад аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Хуулийн асуудал хариуцсан 18 мэргэжилтэн хамрагдлаа.

Уг сургалтын хүрээнд “Амжилтын төлөө –Хамтдаа” сэдвээр Хувь хүний хөгжлийн институтын үүсгэн байгуулагч, лектор М.Алтанцэцэг, “Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт” сэдвээр Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газрын дарга Г.Зоригтбаатар нарыг урьж илтгэл, танилцуулга хийлгүүллээ.

Сургалтын хөтөлбөрийн дагуу Захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газрын зүгээс дараах илтгэлүүдийг хэлэлцүүлэн, санал, зөвлөмж өгч ажиллав.

-       Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа, эрх зүйн зохицуулалт

-       Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, Барилга, хот байгуулалтын Сайд, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын тушаал, шийдвэрийн хэрэгжилт

-       Төрийн албан хаагчийн манлайлал

-       Байгууллагын болон төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлан гаргах, ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх тухай

Сургалтын төгсгөлд Захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Р.Ганхуяг сургалтад хамрагдсан нийт мэргэжилтнүүдэд гэрчилгээг олгож, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Дээш буцах