АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Архивын ерөнхий газартай хамтран “Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомж, эрх зүйн акт” сэдэвт сургалтыг 2023 оны 02 дугаар сарын 09-өөс 10-ны хооронд 2 өдөр зохион байгууллаа.
Сургалтанд аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэл, дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албаны архив болон албан хэрэг хөтлөлтийн нийт 43 ажилтнууд оролцсон байна.
Энэхүү сургалтын бүх хичээлийг Архивын ерөнхий газрын мэргэжил арга зүйн газраас архив, албан хэрэг хөтлөлтийн мэргэжлийн сургагч багш нар заасан бөгөөд сургалтанд Нийслэл, дүүрэг, аймгийн архив албан хэрэг хөтлөлт хариуцсан албан хаагч нар болон агентлагийн албан хаагчид оролцсон өргөн хүрээний сургалт болсноороо онцлогтой байлаа.
Сургалтын төгсгөлд аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэл, дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албаны архив болон албан хэрэг хөтлөлтийн ажилтнууд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газар болон Архив, мэдээллийн төвийн дарга, мэргэжилтнүүдтэй цахим албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаа, төрийн архивт баримт шилжүүлэхэд анхаарах асуудлаар асуулт, хариулт явуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.