АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН СУРГАЛТ АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Архив мэдээллийн төвөөс 2019 оны 05 сарын 01-ний өдөр АЕГ-тай хамтран аймгуудын ГХБХБГ-ын Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудад Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны үндсэн 5 чиглэлээр сургалт амжилттай зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхий Сайдын 2019 оны 04 сарын 17-ны өдрийн 46 дугаар захирамжаар батлагдсан 2019 онд зохион байгуулагдах “Архив, албан хэрэг хөтлөлт, Төрийн байгууллагын зохион байгуулалтын Улсын үзлэг”-ийн удирдамж, бүрэлдэхүүнийг танилцуулж, арга зүйн заавар зөвлөгөө өгч ажиллалаа.
Төрийн архивын "ARCHIVE-PRO" програмын мэдээллийн сангийн бүтэц, зохион байгуулалтыг өргөтгөх, 21 аймгийн архивын мэдээллийн санг АМТ-ийн мэдээллийн системд холбох, серверийн хүчин чадлыг нэмэгдүүлэх судалгааг танилцуулсан. Энэ ажлын хүрээнд 21 аймгийн архивын баримтын бүртгэлийн програмын файлуудыг .mdf/ оны улсын үзлэгээр “Төрийн албан хаагчийн талаарх үүрэг”-ийн хэрэгжилтийг онцгой анхаарах учраас “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ын заалтууд, “Баримт бичгийн стандарт”-ыг судалж, хэрэгжүүлэх, ажилтан, албан хаагчдыг арга зүйгээр хангаж ажиллахыг зөвлөмж болголоо.