EN

“АРХИВЫН ЦАХИМ СИСТЕМИЙН НЭМЭЛТ ХӨГЖҮҮЛЭЛТ”-ИЙГ ТАНИЛЦУУЛАХ, ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА НЭВТРҮҮЛЭХ ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын албаны архивын асуудал хариуцсан албан хаагчдыг архивын цахим систем (www.archive.gazar.gov.mn)-ийн нэмэлт хөгжүүлэлтийг танилцуулах, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх цахим сургалтыг 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.
Тус сургалтын хүрээнд архивын цахим системд Төрийн архивт хадгалагдаж байгаа сан хөмрөгийн архивын баримт бичиг, мэдээллийг цахим системд хэрхэн оруулах хүн, хуулийн этгээдэд цахим системээр дамжуулан цахимаар үйлчилгээг үзүүлэх, цахим системийн өдөр тутмын үйл ажиллагааг ханган ажиллах талаар мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Дээш буцах