АЖ АХУЙ НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АНХААРАЛД, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХҮРЭЭНД ТУХАЙН ЖИЛД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛАНГ ИРҮҮЛНЭ ҮҮ
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргатай байгуулсан “Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл байгуулах” гэрээний “3.3. Тухайн жилд хийж гүйцэтгэсэн ажил үйлчилгээний мэдээ, тайланг батлагдсан загварын дагуу 12 дугаар сарын 20-ны дотор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт ирүүлж, гэрээг дүгнүүлэх” заалтын дагуу Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд тухайн жилд гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй тайланг 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал https://license.gazar.gov.mn/ цахим системээр ирүүлнэ үү.
Жич: Дээрхи хугацаанаас хойш тайланг цахим системээр илгээх боломжгүйг анхаарна уу!

