Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого
Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого улс орон даяар 2021.11.01-нээс 12.01-ний өдөр хүртэл цахим хэлбэрээр зохион байгуулагдана.
Иргэн, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгжүүд https://toollogo.1212.mn цахим хуудсанд хандан тооллогодоо идэвхтэй хамрагдаарай.
Тооллогод 2021 оны 11-р сарын 1-ний өдрөөс өмнө Монгол Улсын нутаг дэвсгэрт үүсгэн байгуулагдаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгүүлсэн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулна. Хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгддэггүй улс төрийн нам, сууц өмчлөгчдийн холбоо, олон улсын байгууллага, хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийг мөн хамруулна.
Тооллого 2021 оны 11 сарын 1-ээс 12 сарын 1 хүртэл улс орон даяар зохион байгуулагдаж байна.