АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсад Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90, эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Ажил мэргэжлийн уралдааныг Төв аймгийн Зуунмод сумын Номтын амны жишилтийн полигонд 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо, Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар хамтран зохион байгууллаа.
Геодези, зураг зүйн салбарын ахмад, залуу үеийн инженерүүд, зөвлөх инженерүүд багш судлаачдын өргөн хүрээг хамарсан инженер, техникийн ажилтанууд оролцлоо.
Ажил мэргэжлийн уралдаанд 2 инженер 2 туслах гэсэн 4 инженер, техникийн бүрэлдэхүүнтэй 2 долгионы GNSS, Автомат нивелир, электрон тахеометр, функцтай тооны машины тусламжтай 7 төрлийн даалгавар гүйцэтгэсэн.
Ажил, мэргэжлийн уралдаанд Тэргүүн байранд “Геомэп инженеринг” ХХК, удаах байранд “Геомастер” ХХК, Гутгаар байранд “МНЕ” ХХК тус тус шалгарсан.
Тэргүүн байрыг “5D world” ХХК ивээн тэтгэж өргөмжлөл, CHCNAV үйлдвэрийн CTC-112R4 маркийн электрон тахеометрээр шагнаж удаах байруудыг Өргөмжлөл, мөнгөн шагнал, CHCNAV үйлдвэрийн 2 долгионы GNSS багаж худалдан авах 500000 төгрөгийн хөнгөлөлтийн эрхийн бичгээр тус тус шагнав.
Арга хэмжээг олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор ETV телевизээр сурвалжлага хийлгүүлж 2020 оны 09 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд орон даяар нэвтрүүллээ.