БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД "БЭЛЧЭЭРИЙН ЭКОСИСТЕМ, ГАЗРЫН ДОРОЙТЛЫН ЧИГЛЭЛ"-ЭЭР ТУРШЛАГА СУДЛАЛАА

Энэхүү туршлага солилцох айлчлалын зорилго нь бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учирч буй эрсдэл, экосистемийн доройтол, байгалийн нөөцийн тогтвортой менежментийн чиглэлд хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг судалж, Монгол Улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагаа өргөжүүлж, оновчтой чухал төсөл, арга хэмжээг цаашид хэрэгжүүлэх юм.
Айлчлалын хүрээнд усны нөөцийн ашиглалт, тал хээрийн бэлчээрийн ашиглалт, экосистемийн хамгаалал, нөхөн сэргээлт болон бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, инновацийн талаар туршлага судалж, Монгол Улсад нэвтрүүлж, хэрэгжүүлэх арга замыг ирэлхийлэн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Мөн экологийн нөхөн төлбөр болон санхүүгийн урамшууллыг хэрхэн төр, засгийн бодлого шийдвэрт тусгаж, малчид, хамтын хоршоо, орон нутгийн удирдлага, төрийн албан хаагчид хамтран амжилттай хэрэгжүүлж байгаа талаарх олон туршлагтай танилцлаа.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөдөө аж ахуйн яам, Экологи, хүрээлэн буй орчны яамны Хиймэл дагуулын хэрэглээний төв, Ой, бэлчээрийн газрын судалгаа шинжилгээ, төлөвлөлтийн ерөнхий газрын Ой, бэлчээрийн судалгааны хүрээлэн, Бээжин дэх Азийн хөгжлийн банкны төв оффис болон Хэфэй мужийн Чао нуурын хамгаалалтын захиргаа, Өвөрмонголын Мал аж ахуйн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, сургалт, судалгааны төв, нөхөн сэргээлт, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн компаниуд зэрэг байгууллагуудтай танилцаж, холбогдох албаны хүмүүстэй уулзалт хэлэлцүүлгүүд хийлээ.
Уулзалт хэлэлцүүлгээр БНХАУ-ын хэрэгжүүлж төрийн бодлого, үйл ажиллагаа болон судалгаа, шинжилгээний дараах сэдвүүдээр харилцан санал солилцож, айлчлалыг үр дүнтэй зохион байгууллаа.

