

Тус газар нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамтай хамтран ажиллах санамж бичгийг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан билээ.
Энэхүү санамж бичгийн хүрээнд Солонгос Улсын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамны мэргэжилтнүүд, Газар геоматик (LX) корпорацийн зөвлөх инженерүүдээс бүрдсэн нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй баг 2024 оны 06 дугаар сарын
06-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тус газарт ажиллаж байна.
Тус арга хэмжээний хүрээнд:

Хоёр улсын хаягжуулалтын тухай хууль, тогтоомж, эрх зүйн орчин, хаягийн өгөгдөл мэдээлэл боловсруулалт, системийн бүтэц, зохион байгуулалттай дэлгэрэнгүй танилцах, туршлага солилцох;

Манай улсын хаягжуулалтын өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль эрх зүй орчинг сайжруулах санал, зөвлөмж боловсруулах;

Олон улсын техникийн шаардлага хангасан хаягийн системийг байгуулах шийдлийг тодорхойлох техник эдийн засгийн үндэслэлийн төслийг боловсруулах зэрэг ажлыг гүйцэтгэхээр төлөвлөөд байна.