EN

“БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА (КОЙКА)-ААС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ “МОНГОЛ УЛСЫН ХОТ БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫГ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ (S-QUAD) ТӨСӨЛ”-ИЙН БОГИНО ХЭМЖЭЭНИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Барилга, Хот Байгуулалтын Яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль-ийн Барилга архитектурын сургууль, Korea International Cooperation Agency Сөүлийн Үндэсний их сургуулийн хамтарсан “Монгол улсын хот байгуулалтын дээд боловсролын чадавхыг бэхжүүлэх” S-QUAD төслийн хүрээнд Монгол Улсын хот байгуулалтын салбарын хүний нөөцийг чадавхжуулах зорилготой богино хэмжээний сургалт 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдаж 21 аймгийн ерөнхий архитектор хамрагдлаа.
Сургалтаар “Хотын эрх зүй” сэдвээр Архитектор, Хотын товчооны Ерөнхийлөгч Hyek Kyung Youn, “Хот төлөвлөлт ба зураг төслийн программ хангамж” сэдвээр Архитектор,Солонгосын хот төлөвлөлтийн хүрээлэнгийн гишүүн Woo Jin Lee нар илтгэл тавигдаж санал солилцлоо.
Дээш буцах