БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Газрын кадастрын мэдээллийн системийн нэмэлт хөгжүүлэлт болон түүний хэрэглээ, өдөр тутмын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, хэрхэн шийдвэрлэх арга замуудын тухай бүсчилсэн цахим сургалтыг 21 аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан хаагчид болон сумдын газрын даамлуудад зохион байгууллаа.
Мөн 2023 оны А/133 дугаар тушаал “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-д оруулсан нэмэлт өөрчлөлт, цаашид хэрхэн хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж, арга зүйгээр хангаж ажиллаа.
Тус журмын өөрчлөлтөөр иргэн хуулийн этгээдийн өргөдөлийг цахимаар хүлээн авч шийдвэрлэх, газрын талбай хэмжээ, байршил болон зориулалт өөрчлөх асуудлыг төлөвлөгөөнд нийцүүлэн шийдвэрлэх боломжтой болжээ.