БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР, ДЭД САЙД Э.ЗОЛБОО БОЛОН ХОЛБОГДОХ АЛБАНЫ ДАРГА НАР ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо болон холбогдох албаны дарга нар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Газрын дарга Ц.Ганхүү болон хэлтсийн дарга нар өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийгдсэн томоохон ажлууд болон ирэх 4 жилд хийх шаардлагатай байгаа ажлуудаа танилцууллаа. Геодези, зураг зүй, суурь судалгаа, газар зохион байгуулалт, кадастр, хот байгуулалт, орон зайн мэдээллийн чиглэлээр улсын хэмжээнд хэрэгжүүлж буй ажлууд болон иргэд, олон нийтэд газрын мэдээллийг ил тод байлгах зорилгоор цахим системүүдийг эрчимтэй хөгжүүлж байгааг танилцуулгадаа дурьдлаа. Мөн газрын мэдээллийг цахимжуулж ил тод болгосноор улсын төсөвт орлогыг нэмэгдүүлж, газрын маргаан гарах үндэслэлийг бууруулсныг онцоллоо.
Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тусгагдах арга хэмжээний хэрэгжилтийг хангуулах, 100 хоногийн хугацаанд хийх арга хэмжээг тодорхойлж, хэрэгжилтийг бүрэн хангуулахад анхаарах, газрын багц хуулийн шинэчлэлийг яаралтай батлуулах, газрын мэдээллийг ил тод болгох, салбар хоорондын уялдааг сайжруулах, шинээр хот /"Шинэ Зуунмод", "Майдар хот", “Аеросити”/ байгуулах байгуулах их ажилд хот төлөвлөлт, мэргэжлийн талаас манлайлан оролцохыг Барилга, хот байгуулалтын сайдаас чиглэл болгов.