БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР САЙД "ШИНЭ ЗУУНМОД", "МАЙДАР ХОТ", ХӨШИГИЙН ХӨНДИЙ ДЭХ “АЕРОСИТИ” ТӨСӨЛТЭЙ ГАЗАР ДЭЭР НЬ ТАНИЛЦАА
Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү болон холбогдох албаны хүмүүс Төв аймагт ажиллаа. Уулзалтын үеэр Төв аймгийн удирдлага, БХБЯ -ны холбогдох нэгжүүд, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн хот төлөвлөлт хөгжлийн газар, Нийслэлийн хот төлөвлөлтийн хүрээлэн, төслүүдийн үйл ажиллагаанд оролцож буй зураг төслийн болон холбогдох байгууллагуудын төлөөлөл байлаа.
Сайд "Шинэ Зуунмод", "Майдар хот", Хөшигийн хөндий дэх “Аеросити” төсөлтэй газар дээр нь танилцаж, шинээр хот байгуулахад тулгамдаж буй асуудал, эдийн засаг, хот төлөвлөлтийн хүрээнд шийдэл гарц гаргах, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах талаар нээлттэй санал солилцсон.
Сайд шинэ төслүүд хэрэгжиж байгаа сайшаалтай ч, тус тусдаа жижиг төлөвлөлтүүд хийх бус хоорондоо уялдсан инженерийн шугам сүлжээ, зам тээвэр, аялал жуучлал, сургууль, цэцэрлэг , дэд бүтэц бүхий нэгдсэн том төлөвлөлт хийж, хотын төвлөрөийг задалсан дагуул хотуудыг Зуун мод хот болон нисэх онгоцны буудалтай уялдуулан хөгжүүлэх нь чухал гэдгийг онцоллоо.
Мөн бид хотыг нэг өдөр барихгүй, төрийн байгууллагууд хамтран ажиллан гамшигийн эрсдэл, эрчим хүч, усны эх үүсвэрийг судалж, харилцан уялдсан нэгдсэн төлөвлөлт, суурийг бий болгох нь ойрын хэдэн жилийн томоохон ажил гэдгийг тэмдэглэлээ.