EN

БАРИЛГЫН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 94 ЖИЛИЙН ОЙ, БАРИЛГАЧДЫН БАЯР ТОХИОЖ БАЙНА

Жил бүрийн есдүгээр сарын эхний долоо хоногийн сүүлийн өдрийг Барилгачдын өдөр болгон тэмдэглэн өнгөрөөдөг уламжлалтай. Монгол улсад орчин цагийн барилгын салбар үүсч хөгжсөний 94 жилийн ой, Барилгачдын өдрийг өнөөдөр буюу есдүгээр сарын 4-ний өдөр зохион байгуулж байна.

2020 оны Барилгын салбарын шилдэг 10 аж ахуйн нэгжийг шалгаруулж, шилдгүүд Барилгачдын талбайд тугаа мандууллаа. Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, Барилгын хөгжлийн төвийн дарга Ц.Амарсанаа нар зэрэг албаны хүмүүс шилдгүүд болон салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан ажилтан, албан хаагчдад шагнал гардууллаа.

Барилгын салбарын шилдэг аж ахуй нэгж байгууллагууд болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төв, Орон сууц нийтийн аж ахуйн газраас бүтээгдэхүүнээ танилцуулан үзэсгэлэн гаргалаа. 

Дээш буцах