БЭЛЧЭЭРИЙН ФОТО МОНИТОРИНГИЙН МЭДЭЭГ ИРГЭД ОЛОН НИЙТ ЦАХИМААР ХАРАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь 2015 оноос эхлэн Швейцарийн хөгжлийн агентлаг Ногоон-алт малын эрүүл мэнд төсөл, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоотой хамтран “Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх” ажлыг эхлүүлээд одоо улсын хэмжээнд хэрэгжүүлэн 5 дахь жилдээ ажиллаж байна.
21 аймгийн 314 сум, нийслэлийн 6 дүүргийн бэлчээрийн фото мониторингийн үр дүн болон фото зургийг иргэд олон нийт цахимаар харах боломжтой боллоо. https://egazar.gov.mn/map#!
Үүнд:
o Засаг захиргааны нэгж
o Бэлчээр ашиглагчдын хэсгийн нэр
o Газрын нэр
o Улирлын бэлчээр
o Гадаргын хэлбэр, бэлчээрийн төрөл
o Координат: Өргөрөг
Уртраг
o Судалгаа хийсэн жил
o Ургамлын бүрхэц, %
o Бэлчээрийн ургац, кг/га
o Сэргэх чадавхийн ангилал
o Фото зураг харах
Олон нийт өөрийн сонирхсон аймаг, сум орон нутгийн бэлчээрийн талаарх дээрх мэдээллүүдийг цахимаар харах боломжтой.
Зураг 1. Бэлчээрийн фотомониторингийн мэдээлэл.
Зураг 2. Фото мониторингийн үндсэн мэдээлэл.
Зураг 3. Тухайн цэгийн орчны төлөв байдлын зураг.
Бэлчээрийн газрыг фото мониторингийн аргаар үнэлэх ажлын ач холбогдол нь:
o Бэлчээрийн газрын өнөөгийн төлөв байдлыг тодорхойлж үнэлэх.
o Cумын бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөөний суурь мэдээлэл болгон ашиглана.
o Бэлчээр ашиглагчдын хэсгийн малчид сумын сумын Засаг даргатай байгуулсан бэлчээр ашиглалтын гэрээний хэрэгжилтийг хянах
o Дотоодын болон зах зээл болон Монгол улсаас олон улсын зах зээлд нийлүүлж буй МАА-н гаралтай бүтээгдэхүүнийг органик, байгаль экологид халгүй болохыг баталгаажуулах, мэдээллийн эх үүсвэрийг бүрдүүлж байгаа зэрэг боломжуудыг маш бодитойгоор, энгийн хэлбэрээр гаргасан.