EN

“Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх” ажил Хэнтий аймагт хийгдэж дууслаа

Хэнтий аймгийн ГХБХБГазар “Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх” ажлыг Хэнтий аймгийн хэмжээнд 2016 оноос эхлэн 7дахь жилдээ зохион байгуулж, мониторингийн хэмжилт судалгааны цэгийн тоог жилээс жилд нэмэгдүүлэх, төлөөлөх чадварыг сайжруулах чиглэлээр ажиллаж, 2022 онд 353 цэгт хээрийн хэмжилт судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн болно.
I /тод цэнхэр/ - Байгалийн унаган төрхөө алдаагүй – 27 цэг,
II /цайвар цэнхэр/ - Бага зэрэг доройтсон – 104 цэг
III /шар/ - Дунд зэрэг доройтсон – 91 цэг
IV /улаан/ - Хүчтэй доройтсон – 77 цэг
V /Хүрэн/ - Маш хүчтэй доройтсон – 54 цэг байна.

Дээш буцах