БНХАУ-ЫН УХАНЬ ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН 2025 ОНЫ ГАЗАР ЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН ОЛОН УЛСЫН ЗУНЫ СУРГАЛТ (IGSS)-Д ОРОЛЦЛОО


Энэхүү сургалтад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Геодези, зураг зүйн хэлтсийн мэргэжилтэн оролцлоо.
“Хиймэл оюун ухаан” сэдвийн дор зохиогдсон энэхүү хөтөлбөрт дэлхийн 28 орон, бүс нутгаас 120 гаруй залуу судлаач, магистрант, салбарын мэргэжилтнүүд оролцож, машин сургалт, хиймэл нүхний радиолокатор (SAR), ухаалаг хот, шөнийн гэрэл тандан судлал зэрэг сүүлийн үеийн технологиудын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Сургалтын хүрээнд Профессор Marcello Pelillo (Итали, Ca' Foscari их сургууль) Хиймэл оюун ухаан ба машин сургалт, Профессор Timo Balz (Ухань их сургууль) SAR өгөгдлийн шинжлэх ухаан дахь AI-ын хэрэглээ сэдвээр хичээл заасан бол Академич Li Deren, профессор Li Xi, Chen Liang, профессор Walter Musakwa (Өмнөд Африк), Wei Yaozong (Zhongheda компани) зэрэг эрдэмтэд илтгэл тавьсан байна.

2025 оны "Онцлох хичээлийн тайлан" хэсэгт багийн хэлбэрээр судалгааны асуудал дэвшүүлж, онолын мэдлэгийг практикт хэрэглэн туршилт, дүн шинжилгээ хийж багийн хамтын ажиллагааны үр дүнг харуулснаараа онцлог боллоо.