EN

БНСУ-ЫН ТӨРИЙН ЗАХИРГАА, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЯАМ БОЛОН ГАЗАР, ГЕОМАТИК /LX/-ИЙН КОРПОРАЦИЙН АЛБАН ХААГЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

🇲🇳🇰🇷 БНСУ-ын Төрийн захиргаа, аюулгүй байдлын яам болон LX корпорацийн албан хаагчид Монгол Улсад хүрэлцэн ирж 2024 оны 03 дугаар сарын 25-наас 4 дүгээр сарын 03-ны өдрүүдэд ГЗБГЗЗЕГ-тай хамтран ажиллаа.
Тус байгууллага нь Монгол Улстай 2005 оноос хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулан ажиллаж ирсэн бөгөөд энэхүү уулзалтаар БНСУ, Монгол Улсын газрын харилцааны салбар хоорондын хамтын үйл ажиллагааг сайжруулах, Монгол Улсын хаягийн мэдээллийн нэгдсэн системийг олон улсын дэвшилтэд технологид шилжүүлэх асуудлаар төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ уламжлан хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулахаар тохиролцлоо.
ГЗБГЗЗЕГ-ын зүгээс БНСУ-ын дээрх байгууллагын удирдлагуудтай албан ёсны уулзалт хийх үеэр LX корпорацийн зүгээс хоёр байгууллагын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 5 ширхэг геодезийн хэмжилтийн багажийг үнэ төлбөргүй хүлээлгэн өглөө.
Дээш буцах