ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ ХАМТДАА ТЭМЦЭЦГЭЭЕ
#UNCCDCOP17-ийн хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар хамтран зохион байгуулж буй “Оролцоонд суурилсан Бэлчээрийн хяналтын тогтолцоо” сэдэвт арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Малчдын цуглуулсан мэдээллийг хиймэл дагуулын мэдээлэл, түүхэн фотомониторингийн өгөгдөлтэй харьцуулж хиймэл оюуны технологиор дүн шинжилгээ хийх бэлчээрийн хяналтын тогтолцоог энэхүү арга хэмжээний үеэр албан ёсоор олон нийтэд танилцуулах юм. Түүнчлэн, тус тогтолцоог газрын нөхөн сэргээлт, тогтвортой мал аж ахуйн өртгийн сүлжээ, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалт, болон тогтвортой санхүүжилтийг дэмжихэд хэрхэн ашиглах талаар хэлэлцэх болно.
Энэхүү тогтолцоог НҮБ-ын Олон талт түншлэгчдийн Итгэлцлийн сангийн санхүүжилттэй “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл” (PAGE) хөтөлбөрийн хүрээнд НҮБХХ, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар хамтран хөгжүүлж байна.
Join us at #UNCCDCOP17 for the “Participatory Rangeland Monitoring System” event, jointly organized by the UNDP and the General Authority for Land Administration, Geodesy and Cartography (GALAGC).
The event will officially launch Mongolia’s rangeland monitoring system, which combines data collected by herders, satellite imagery, and historical photo-monitoring data analyzed using AI technology. The high-level discussion will explore how the system can support land restoration, sustainable livestock value chains, evidence-based decision-making, and sustainable finance.
The system is being jointly developed by UNDP and GALAGC under the Partnership for Action on Green Economy (PAGE) programme, funded through the UN Multi-Partner Trust Fund.
COP17 Mongolia I Олон улсын хөдөлмөрийн байгууллага - International Labour Organization I UN Environment Programme I United Nations Institute for Training and Research (UNITAR) I UNIDO - United Nations Industrial Development Organization I Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар I United Nations Partnership for Action on Green Economy

