EN

“ДЭЛХИЙН БАЙРШИЛ ТОГТООГЧ ХИЙМЭЛ ДАГУУЛУУДЫН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨНИЙГ МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛАВ

   НҮБ-ын Сансрын асуудал эрхэлсэн алба /UNOOSA/, Монголын Геомэдээллийн холбоо хамтран “ДЭЛХИЙН БАЙРШИЛ ТОГТООГЧ ХИЙМЭЛ ДАГУУЛУУДЫН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭЭ” сэдэвт олон улсын зөвлөгөөн 25-29-ний хооронд 5 өдрийн хугацаанд цахимаар зохион байгуулав. Тус хуралд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Харилцаа холбооны зохицуулах газар, Иргэний нисэхийн үндэсний төв, ШУА-н хүрээлэнгүүд болоод хувийн байгууллагын төлөөлөлүүд илтгэл хэлэлцүүлэн идэвхитэй оролцов.

   НҮБ-ын Сансрын асуудал эрхэлсэн алба /UNOOSA/ нь 2005 онд GNSS-ийн олон улсын хороо /ICG/-г байгуулан, хиймэл дагуулуудын навигацийн системүүдийн хоорондын харилцан хамаарал, ил тод байдлыг дэмжих, тэдгээрийн нийтлэг хэрэглээний програмуудын хэрэглээг хөгжүүлж дэлхий нийтийн хүртээл болгож НҮБ-ын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” -ийг хэрэгжүүлэхэд ТХЗ-3. Эрүүл мэндийг дэмжих, ТХЗ-7 Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах, ТХЗ-9. Инноваци  болон дэд бүтцийн нэмэгдүүлэх,  ТХЗ-11. Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих зэрэг тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад дэмжлэг үзүүлэн ажилладаг.

    Тус зөвлөгөөнд нийт 44 улсын тухайлбал Европын холбоо, ОХУ, АНУ, БНХАУ, Энэтхэг улсын 300 гаруй оролцогчид оролцон Дэлхийн байршил тогтоогч хиймэл дагуулын системийн Олон Улсын Хорооноос сансрын уудмыг судлах, байршил тогтоогч хиймэл дагуулын системийн байнгын ажиллагаатай станцын өгөгдөл, мэдээллийг дэлхийн гадаргын тектоник хавтангуудын шилжилт, хөдөлгөөнийг тодорхойлох, газар хөдлөлийг урьдчилан таамаглах, хэрэглэгчдийг бодит агшны мэдээллээр хангах чиглэлээр нээлттэй хэлэлцэв. 

    Энэхүү зөвлөгөөний үр дүнд хэлэлцсэн сэдвүүдээр зөвлөмж, дүгнэлт гаргах, Бүс нутгийн улс орнууд болон CORS сүлжээнүүдийн хоорондын хамтын ажиллагааны урьдчилсан хэлэлцээрийг хийх, салбарын тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагааны төлөвлөгөө байгуулах, Салбарын чадавхийг сайжруулах, мэргэжилтнүүдийн ур чадварууд дээшлүүлэх гэх зэрэг давуу талтай юм.

 

Дээш буцах