ДУНД БОЛОН ТЕХНИКИЙН НАРИЙВЧЛАЛТАЙ ГЕОДЕЗИЙН ХЭМЖИХ ХЭРЭГСЭЛ ШАЛГАХ, БАТАЛГААЖУУЛАХ “ЯАРМАГ” ЖИШИЛТИЙН ПОЛИГОНЫГ ШИНЭЭР БАЙГУУЛЛАА

Тус газар нь дунд болон техникийн нарийвчлалтай хэмжих хэрэгсэл шалгах, баталгаажуулах “Яармаг” жишилтийн полигоныг хэрэглэгчдэд ойртуулж Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр байгууллаа.




Энэхүү ажлыг “Некст Жи Ай Эс” ХХК улсын төсөв болон нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран гүйцэтгэлээ.
“Яармаг” полигон нь 3.5 метр хүртэл гүнд суурилуулсан 10 баганаас бүрдэх инженерийн байгууламж бөгөөд барилга, авто зам, төмөр зам, уул уурхайн салбарт ашиглаж буй дунд болон техникийн нарийвчлалтай хэмжих хэрэгслийг шалгах, баталгаажуулах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.



Төрийн үйлчилгээг хялбаршуулан, жишилтийн полигоныг хэрэглэгчдэд ойртуулснаас гадна 2024 онд шинээр хөгжүүлсэн “Багаж баталгаажуулалтын дэд систем”-ээр дамжуулан полигон дээр хэмжилт хийх үүрэг даалгаврыг иргэн, аж ахуйн нэгжүүд хүлээн авч, хэмжилтийн өгөгдлийг систем рүү шууд цахимаар илгээн QR код бүхий баталгаажуулалтын тайланг цахим шуудангаар хүлээн авах боломжтой боллоо.

