EN

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРДЭХ ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.10.26/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг дэмжлээ.
Өмнө нь УИХ дахь АН-ын бүлэг ажлын 4 хоногийн завсарлагыг 10 дугаар сарын 20-ны өдрийн нэгдсэн чуулганаас аваад байсан юм. Завсарлагын хугацаа дуусч, УИХ дахь хоёр намын бүлгийн дарга нар тус хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна. Тус хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулж, 57,1 хувийн саналаар дэмжигдэн, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Дээш буцах