Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан “БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ? - ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ”-ийг зохион байгууллаа


Тус өдөрлөгт МУИС-ийн харъяа Нийслэлийн ерөнхий боловсролын ахлах лицей сургуулийн ахлах болон төгсөх ангийн сурагчид, сургалтын менежер, багш нар оролцсон бөгөөд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын үйл ажиллагаа, газрын харилцаа геодези, зураг зүйн салбарын уялдаа холбоо, өнөөгийн байдал, газрын нэгдмэл сан, газрын кадастрын чиглэлийн үйл ажиллагааг товч танилцууллаа.









“Мэргэжил сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгуулахад дэмжин хамтран ажилласан МУИС-ын харъяа ерөнхий боловсролын ахлах лицей сургуулийн удирдлага, багш, сурагчид болон “Баясах Сурвэй” ХХК-ийн хамт олонд талархалаа илэрхийлье.
Мэргэжил бүхэн сайхан.

