ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАХИРАМЖААР ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН ЧИГЛЭЛЭЭР АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЛАА.
“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор баталгаатай, чанартай, бэлэн байдлыг хангасан байрлалд суурилсан орон зайн өгөгдөл, мэдээлэл бүхий үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах ажлыг эрчимжүүлэх, орон зайн өгөгдөл, мэдээлэл бүрдүүлэгч, оролцогч байгууллагуудын хамтын ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 167 дугаар захирамжаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулан байгууллаа.