ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ БОЛЛОО
Барилга хот байгуулалтын яамны захиалгаар гүйцэтгэгдэж байгаа “Цагааннуур” чөлөөт бүс, “Алтанбулаг” чөлөөт бүс, “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс”-үүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын явц, эхлэлийн шатны тайлан, ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтийн хувилбар, төслийн явцын гүйцэтгэлтэй танилцах уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, Алтанбулаг, Цагааннуур Чөлөөт бүсүүдийн захирагчийн ажлын алба, ерөнхий төлөвлөгөө боловсруулж байгаа Нийслэлийн “Хот төлөвлөлт, зураг төслийн институт” ОНӨҮГ, “Идеал групп” ХХК, “Инженер геодези” ХХК-ийн төлөөллүүд оролцлоо.
Хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж экспорт, импортыг дэмжих, экспортын чиглэлийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, транзит тээвэр, логистикийг нэмэгдүүлэх, тэргүүний техник, технологийг нутагшуулах, худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн хөгжлийг хурдасгах, чөлөөт бүс орчмын дэд бүтцийг сайжруулж, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор чөлөөт бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байна.
Цаашид ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг эрчимжүүлэх, урт хугацааны бодлогын баримт бичигтэй уялдуулах чиглэлийг гүйцэтгэгч байгууллагуудад өгч, “Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим систем”-д төслийг оруулж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахаар тохиролцлоо.