“ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ” ГАЗАРТ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНИЙ ГАЗРЫН ГЭРЭЭ, ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЛОО
Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сум, Баян-Өлгий аймгийн Баяннуур сум, Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэрийг тус тус дамнан орших “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийг хэрэгжүүлэх зорилгоор 28000 (хорин найман мянган) га газрыг Засгийн газрын 357 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү болон холбогдох дарга нар “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ын дагуу Эрчим хүчний яамны чиг үүрэгт хамаарах 28000 га газарт “Улсын тусгай хэрэгцээний газрын гэрчилгээ” болон “Кадастрын зураг”, “Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт” зэрэг бусад гэрээ, баримт бичгийн хамтаар Эрчим хүчний сайдын зөвлөх Н.Мягмарсүрэн, “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын төсөл хэрэгжүүлэх нэгжийн усны барилга, байгууламжын инженер Б.Болд нарт хүлээлгэн өглөө.