ЕВРАЗИЙН ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН 10 ДУГААР ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Евразийн орон зайн өгөгдлийн дэд бүтцийн 10 дугаар хурлын 2 дахь өдрийн хурал дээр Бүгд Найрамдах Узбекистан улс, ОХУ, БНСУ-ын орон зайн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 6 аж ахуйн нэгж илтгэл тавьж танилцуулав. Үүнд:
- ОХУ-ын Улсын бүртгэл, кадастр, зураг зүйн холбооны албаны даргын зөвлөх Василий Валиндин “Засгийн газар, орон нутгийн байгууллагад зориулсан Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтэц”;
- БНСУ-ын EGIS ХХК-ийн гүйцэтгэх захирал Ким Сун “Тоон ихэр технологиор дамжуулан илүү сайхан ирээдүйг хурдавчлуулах нь”;
- БНСУ-ын Geotwo ХХК-ийн Зөвлөх менежер “Geotwo - Сайн хүмүүстэй Сайн технологи”;
- БНСУ-ын Geostory ХХК-ийн Зөвлөх менежер Ким Бина “Geostory технологийн танилцуулга, далайн чанадын төслүүд”;
- БНСУ-ын Muhan IT ХХК-ийн багийн ахлагч Ким Ён Вү “Дрон болон интернет зүйлийг /Internet of things/ Тоон ихэрт ашиглах нь”;
- БНСУ-ын People & Technology ХХК /New Vision Networks ХХК/-ийн Ерөнхий инженер Др.О Жун Ук “ГМС-д суурилсан Замын нэрийн хаягийн танилцуулга, Nevi агуулгатай сүлжээний платформын систем”;
- БНСУ-ын Saehan aero survey ХХК-ийн Ухаалаг дэд бүтцийн бизнесийн газрын захирал Парк Сунхо “Үндэсний орон зайн мэдээлэл ашиглан Газрын зургийн бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх нь” гэсэн сэдвүүдээр илтгэл тавилаа.
Хуралд оролцогчид дээрх 6 аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагаа болон ГЗБГЗЗЕГ-ын цахим систем, БНСУ-ын Газар зүйн мэдээллийн агентлаг, БНСУ-ын Орон зайн мэдээллийн үйлдвэрлэлийг дэмжих агентлагийн үйл ажиллагаатай танилцаж, бизнес уулзалт хийлээ.