EN

ЕВРОАЗИЙН ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН 9 ДҮГЭЭР ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ БАЙНА

Евроазийн орон зайн өгөгдлийн дэд бүтцийн 9 дүгээр хуралдаан 2023 оны 11 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Узбекистан улсын Самарканд хотноо зохион байгуулагдаж байна.
Тус хуралдаанд Азербайджан, Беларус, БНСУ, Киргиз, Монгол, ОХУ, Таджикстан, Туркменистан, Узбекистан улсын 80 гаруй төлөөлөгчид оролцож орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах чиглэлээр хийж буй ажил, хүрсэн үр дүн, тулгамдаж буй асуудал, цаашдын зорилгын талаар танилцуулж, бусад улсын туршлагаас судалж байна.
Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаарх эрх зүйн орчин, стандартчилал, орон зайн өгөгдөл бүрдүүлэх, орон зайн өгөгдлийн дэд бүтцийн өгөгдлийг ашиглан гамшгийн урьдчилсан тооцоолол хийх, загварчлал боловсруулах, гамшгийн дараа хэрэгжүүлэх шуурхай арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах зэрэг туршлагаас хуваалцсан бол БНСУ-ын төрийн болон хувийн компаниуд Узбекистан, Киргиз, Индонез болон бусад улсад хэрэгжүүлсэн геодезийн сүлжээ байгуулах, байр зүйн болон кадастрын зургийг тоон хэлбэрт шилжүүлэх, түүхэн дурсгалт газрын 3 хэмжээст зураглалыг дроны, газрын лидарын зэрэг төхөөрөмжийг ашиглан гүйцэтгэсэн талаар танилцуулав.
Турк улсад 2023 оны 2 дугаар сард болсон газар хөдлөлийн дараа орон зайн, кадастрын мэдээллийг хэрхэн ашигласан, Дэлхийн банкны тусламжтай 3 хэмжээст кадастрын зураглал хийж байгаа ажлын талаар танилцууллаа.
Мөн Евроазийн орон зайн өгөгдлийн дэд бүтцийн 10 дугаар хуралдаан 2024 оны 9 дүгээр сард Монгол улсад зохион байгуулагдахаар болсон байна.
Дээш буцах