EN

ЕВРОАЗИЙН ОРОН ЗАЙН МЭДЭЭЛЛИЙН ДЭД БҮТЦИЙН 6 ДАХЬ ХУРАЛ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Евроазийн Орон зайн мэдээллийн Дэд бүтцийн 6 дахь хурал 2020 оны 9 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд цахимаар зохион байгуулагдлаа. Хуралд Беларус, Монгол, Казакстан, Солонгос, Киркиз, Тажикистан, Узбекистан зэрэг улсууд оролцож, Орон зайн мэдээллийн дэд бүтэц болон COVID-19 цар тахалын үед орон зайн мэдээллийн технологийг хэрхэн ашиглаж буй талаар ярилцлаа.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Орон зайн мэдээллийн дэд бүтцийн хууль, хэрэгжиж буй төслүүд, нэгдсэн системүүд болон COVID-19 цар тахалын энэ үед зориулан боловсруулж буй байрлалд суурьласан орон зайн мэдээллийн хяналтын веб хуудасны талаар танилцуулга илтгэл тавилаа.

Цаашид Евроазийн орнуудад Орон зайн мэдээллийн дэд бүтцийн хөгжлийг хэрхэн сайжруулах, тухайн улс орондоо хийгдсэн амжилттай болон анхааруулах туршилгаасаа хуваалцаж байхаар нэгдсэн платформ байгуулан хамтран ажиллахаар боллоо.

Дээш буцах