EN

ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран ажилтан, алба хаагчдад зориулсан гамшгаас хамгаалах сургалтыг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд гал түймэр гарсан үед аюулгүй байдлыг хангах арга хэмжээ, галын хор ашиглах заавар, албан байгууллага болон гэр ахуйн хүрээнд галын аюулаас урьдчилан сэргийлэх арга зам, үер, усны эрсдэлтэй нөхцөлд авах арга хэмжээ зэрэг чухал мэдлэг, мэдээллийг олголоо.
Тус сургалт нь ажилтан, алба хаагчдын гамшгийн үед авах зөв арга хэмжээг эзэмшүүлэх, аюулгүй байдлын мэдлэгийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх чадавхийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.
Дээш буцах