

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас БНСУ-ын Кёнсанбүг мужтай хамтран газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн мэдээлэл, цахим систем болон энэ салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд хамтран ажиллахаар уулзалт хийлээ.
Энэхүү хамтын ажиллагаа нь нар, салхи, газар ашиглалтын мэдээллийг 3D GIS загварчлал, сансрын зураглал дээр үндэслэн боловсруулах бөгөөд Монгол Улсын хөгжлийн бодлого, нүүрстөрөгчийн саармагжилтын зорилтод чухал хувь нэмэр оруулна.

Хамтын ажиллагааны гол давуу талууд:

Газар ашиглалт, төлөвлөлтийн мэдээллийн системийг олон улсын түвшинд сайжруулах;

Газрын тухай хуулийн төсөлд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээрх эрх зүйн орчны уялдуулан шинэчлэхэд Солонгосын туршлага нэвтрүүлэх;

3D GIS, сансрын зураглал, дата төвт шийдвэр гаргалтыг Монголд нутагшуулах;

Сэргээгдэх эрчим хүч, хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын бодлогыг уялдуулах боломж бүрдэх;

Ирээдүйд бүсчилсэн хөгжлийн төлөвлөлт, дэд бүтцийн оновчлол илүү бодит дата дээр суурилан хөгжих боломж бүрдэх юм.