ГАЗАР ЗҮЙН НЭР ТӨРЛИЙН 18 БАГЦ СТАНДАРТЫГ ХҮЛЭЭН АВЛАА
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь “Орон зайн өгөгдөл, мэдээллийг бүрдүүлэгч байгууллагуудын санг геопорталаар дамжуулан цахимжуулж, хэрэглээнд нэвтрүүлэх” ажлын хүрээнд байгууллагын суурь орон зайн 18 дэд сан бүрт зориулан өгөгдлийн үзүүлэлтийн /UML/ стандартыг боловсруулж, 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Шадар Сайдын ахалсан Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны 5 дугаар хуралдаанаар хэлэлцүүлсэн.
Тус хуралдаанаас гарсан шуурхай үүрэг даалгаврын дагуу Газар зүйн мэдээллийн 18 нэр төрлийн стандартын төслүүдийг шуурхай горимоор хэлэлцүүлэх ажлыг хамтран амжилттай зохион байгуулж, СХЗГ-ын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн С/36 тушаалаар батлуулав.
Тус төслийн гүйцэтгэгч “Ютилити Солюшн” ХХК-ийн удирдлагууд батлагдсан стандартыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын удирлагуудад 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гардуулав.
Нэгдсэн орон зайн мэдээлэл нь Засгийн газраас дэд бүтэц, бүтээн байгуулалт, үйлчилгээний салбарт хаана хөрөнгө оруулалт хийх талаар төлөвлөлт хийх, бизнес эрхлэгчид шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, иргэд, олон нийт ухаалаг гар утас, цахим техник технологийн тусламжтай өдөр тутмын үйл ажиллагаагаа зохицуулах нөхцлийг бүрдүүлэх бөгөөд байрлалд суурилсан мэдээллийн чадавхыг сайжруулснаар бид илүү оновчтой шийдвэр гаргаж, илүү сайн үр дүнд хүрэх, хүн бүхний чинээлэг, эрүүл, аюулгүй амьдралын хэв маягийг хангах боломж бүрдэнэ.