EN

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗРААС ИРГЭДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАХ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУВААРЬ ГАРГАЛАА

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь 2025 оныг “Иргэдийн итгэлийг хүлээсэн төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжид нээлттэй ажиллаж, Засгийн газрын 11–11 төв болон тус газрын 1800-0101 дугаар утсаар иргэдээс санал, гомдлыг шуурхай хүлээн авч шийдвэрлэн ажиллаж байна.
Ажлын өдрүүдэд газар, хэлтсийн дарга нар хуваарьт заасны дагуу иргэдийг хүлээн авч уулзалт хийж, үйлчилэх тул та уулзалтаас 2 хоногийн өмнө урьдчилан бүртгүүлнэ үү.
📞Бүртгүүлэх утас:
ТЗУГ-ын Албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтэн С.Чимэдсүрэн– (51) 260203
Цахимд суурилсан газрын нэгдсэн лавлах – 1800-0101.
Урьдчилан бүртгүүлснээр та цаг алдалгүй, түргэн шуурхай үйлчилгээ авах боломжтой.
Дээш буцах