EN

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН САЛБАРЫН АРХИВЫН ЦАХИМ СИСТЕМИЙН ШИНЭЧИЛСЭН ХУВИЛБАРЫГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЛЭЭ

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын төрийн архив, салбарын хэмжээнд үүссэн цахим архивыг хүн, хуулийн этгээдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, архивын нөхөн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг цахимжуулах зорилгоор Архивын цахим систем (www.archive.gazar.gov.mn)-ийг шинэчлэн хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүллээ.
Тус системээр дамжуулан хүн, хуулийн этгээд нь танилт нэвтрэлтийн систем /ДАН/-ээр нэвтэрч дараах хүсэлтүүдийг хүлээн авах боломжтой боллоо. Үүнд:
Төрийн архивт хадгалагдаж байгаа Геодези, байр зүйн зургийн сан хөмрөг, Газар зохион байгуулалтын сан хөмрөг, Кадастрын мэдээллийн сан хөмрөг, Агаар, сансрын зургийн сан хөмрөгөөс архивын баримт бичиг;
Байгууллагын архивт хадгалагдаж байгаа баримтаас салбар байгууллагад ажиллаж байсан албан хаагчид хөдөлмөр эрхлэлтийн лавлагаа болон тодорхойлолт;
Кадастрын сан хөмрөгт хадгалагдаж байгаа хүн, хуулийн этгээдийн газартай холбоотой нэгж талбарын хувийн хэргийн хуулбар, лавлагаа ;
Төсвийн хөрөнгө оруулалтаар гэрээт ажил гүйцэтгэж буй хүн, хуулийн этгээд нь тус системээр дамжуулан явцын болон эцсийн шатны тайланг илгээн мэргэжлийн хэлтсүүдээр хянуулж төрийн архивт хүлээлгэн өгөх боломжуудыг тус тус шинээр бүрдлээ.
Дээш буцах