Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт хэлэлцүүлэг зохион байгууллаа
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Газрын харилцааны салбарт шинээр батлагдсан тогтоол журмуудыг орон нутагт хэрхэн хэрэгжүүлэх талаар санал солилцох хэлэлцүүлгийг 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Дундговь аймагт зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцүүлэгт Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү “ГЗБГЗЗГ-ын үйл ажиллагааны товч мэдээлэл” сэдвээр танилцуулга хийсэн бөгөөд тус газрын Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Батсайхан “Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө” сэдвээр танилцуулга хийсэн юм. Түүнчлэн Хот байгуулалтын кадастрын хэлтсийн дарга Г.Цогтсайхан “Хот байгуулалтын тухай” танилцуулга, мэдээлэл хийлээ.
Хэлэлцүүлгийн үр дүнд аймгийн хувьд газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг улсын ГЗБЕТ-өөс суулгах талаар, их газрын чулууны байгалийн тусгай хамгаалалттай газарт лицензийн асуудал , цэвэр усны хангамжийн асуудал, Орхон голоос Онги гол руу урсгал хийх төслийг энэ төлөвлөгөөнд тусгах, Өлзийт сумын нутгаар Дорноговь аймаг руу сайжруулсан замын зургийг ерөнхий төлөвлөгөөнд тусгах, давхардсан ажлууд хийгдээд байгаа талаар хэрхэн яаж цэгцлэх, мөн сумдын хилийн цэсийн маргааныг хэрхэн шийдвэрлэх, газар усны нэр зөрсний улмаас үүссэн маргаан гараад байгаа талаар Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Аймгийн Засаг даргын Орлогч Ж.Мөнхчулуун нар асуулт асууж өөрсдийн санал бодлоо илэрхийлэн харилцан ярилцлаа.
Мөн Аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын хамт олон өөрсдийн үйл ажиллагааны талаар болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг ажлын багийнханд танилцуулан санал хүсэлтээ илэрхийллээ. Захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Р.Ганхуяг болон Архив мэдээллийн төвийн дарга Н.Адилбиш нар хэлэлцүүлгийн асуулт санал хүсэлтэд хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой хариулт өглөө. Мөн хяналт шалгалт мониторингийн ажлын хүрээнд хийгдсэн ажлын гүйцэтгэлийн талаар Р.Ганхуяг, Архивын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах 2019 онд болох Архивын улсын үзлэгт хэрхэн бэлтгэх талаар Н.Адилбиш нар заавар зөвлөмж өгч, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллаа.