EN

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН НЭГЖИЙН МЕНЕЖЕРҮҮД 2020 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ГАЗРЫН ДАРГААР БАТЛУУЛЛАА

2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү нэгжийн менежерүүдтэй 2020 оны нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталж гарын үсэг зурлаа.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө хууль эрх зүйн орчныг сайжруулах, шаардлагатай журам, заавар, норм, дүрэм, стандартыг боловсруулах, Монгол улсын геодезийн сүлжээний эхлэл цэг байгуулах, хаягийн мэдээллийн систем байгуулах, Төрийн архивын улсын үзлэгт хамрагдах, Төрөөс орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар баримтлах бодлогыг тодорхойлох, “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулах ажилд захиалагчийн хяналтыг хийх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг цахимжуулах, улсын хэмжээнд кадастрын мэдээллийн санг бүрдүүлэх, хот байгуулалтын кадастрын мэдээллийн сан бүрдүүлэх, байгууллагын дунд хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулж, батлуулах зэрэг томоохон ажлуудыг хэрэгжүүлэхээр тусгасан.

Дээш буцах