EN

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Газрын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын 2024 оны 92 дугаар тогтоолоор батлагдсан “Газар зохион байгуулалт, хийх журам” шинэчлэн батлагдсантай холбоотой 21 аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар зохион байгуулалт, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтыг өнөөдөр /2024.06.06/ зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд Газрын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын 2024 оны 92 дугаар тогтоолоор батлагдсан “Газар зохион байгуулалт, хийх журам”, Засгийн газраас гарсан холбогдох шийдвэрүүд, Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системийн хэрэглээ, Газар өмчлөл, Улс, орон нутгийн тусгай хэрэгцээний газар, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэстэй холбоотой асуудлаар мэдээлэл, чиглэл өгч, санал солилцлоо.
Мөн үндсэн мэргэжлийн сэдвүүдээс гадна “Байгаль хамгааллыг харгалзсан газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах нь”, “Төрийн албан хаагчийн ёс зүй, ашиг сонирхлын зөрчил”, “Амжилттай албан харилцааны дадал” гэсэн сэдвүүдийн хүрээнд төрийн албан хаагчийн хөгжүүлэх чиглэлээр сургалт хийлээ.
Дээш буцах