EN

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН МЭДЭЭЛЛИЙН САН, ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН МОНИТОРИНГИЙН СҮЛЖЭЭНИЙ ПРОГРАМ ХАНГАМЖИЙН СУРГАЛТЫГ ОРОН НУТАГТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

           Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны А/255 тоот тушаалаар батлагдсан “Газар зохион байгуулалтын мэдээллийн сан болон Газрын төлөв байдал, чанарын мониторингийн сүлжээний програм хангамжийн сургалт”-ын удирдамжийн дагуу Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын холбогдох албан хаагчид болон зарим сумдын газрын даамлуудыг оролцуулсан сургалтыг 2019 оны 12 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд Архангай, Дундговь аймгуудын төвд зохион байгуулж байна.

            Энэхүү сургалтын зорилго нь 2018-2019 онд шинээр боловсруулагдсан “Газар зохион байгуулалтын мэдээллийн сангийн програм хангамж” болон “Газрыг зохистой ашиглаж, хамгаалах, нөхөн сэргээх тогтолцоог бүрдүүлж, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны үндэсний мониторингийн сүлжээний програм хангамж”-ийг эрхлэх, удирдан зохион байгуулах үүрэг бүхий албан хаагчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх юм.

            Сургалт үргэлжлэн 2019 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн Орхон, Дорноговь аймгийн төв, 12 дугаар сарын 10-ны өдрөөс Ховд аймгийн төвд зохион байгуулагдана.

Дээш буцах